Компанийн түүх

Манай компани БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1984 оны 11-р сарын 16-ны өдрийн 328 тоот тогтоолоор Багануур Зүүн Өмнөд Районы Цахилгаан Шугам Сүлжээний Газар нэртэйгээр байгуулагдаж, 2001 онд Засгийн газрын 164 дүгээр тогтоолын дагуу Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК болсон.

Үйлчлэх хүрээ

Үйлчилгээний заагаар хойд тал нь Хэнтий аймгийн Дадал сумаас, урд тал нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум хүртэл, зүүн тал нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас, баруун тал нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сум хүртэл нийт 272.2 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагт орших, Улаанбаатар хотын 1 дүүрэг, 4 аймгийн төв, 7 аймгийн 58 сум суурин газрууд хамрагдана.

Зураг. Үйлчлэх хүрээ

Хэрэглэгчид

49637 хэрэглэгчтэй. Үүнээс: ҮААНБ 5350, Айл өрх 44287 /орон сууц 16153, гэр хороолол 28134/

Үйл ажиллагааны чиглэл

  • Цахилгаан түгээх
  • Цахилгаанаар зохицуулалттай хангах
  • 0,4-110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ
  • Цахилгаан соронзон хэмжлийн хэмжих хэрэгслийг суурилуулах, засварлах, худалдах
  • Цахилгаан импортлох

Удирдлага
Төлөөлөн удирдах зөвлөл
Бүтэц зохион байгуулалт
Тусгай зөвшөөрөл