3 хаалттай хуваарилах байгууламж ашиглалтанд оров.

2023 оны 06 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд W-NCB-A-25 гэрээний дугаартай “ЧИНБАТ” ХХК-ний хийж гүйцэтгэсэн РП-ний барилга угсралт, шинэчлэлийн ажилд улсын комисс ажиллаж байнгын ашиглалтанд хүлээн авав. Хэнтий аймгийн Хэрлэн суманд баригдсан РП-1259,26 сая, төгрөгөөр, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд баригдсан РП-830.5 сая,төгрөгөөр, Багануур дүүрэгт РП-1 шинэчлэл нь-764,086 сая, төгрөгний төсөвт өртөгтэйгээр ашиглалтанд орж байна.