W-NCB-A-22 гэрээний дугаартай шинэчлэлийн ажлыг “Саруул-Өргөө констракшн” ХХК 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд гэрээлэн ажилласан. Төслийн хүрээнд 10/0.4 кВ- ын 250 кВа, 400 кВа хүчин чадалтай 3 иж бүрдэл дэд өртөө, 10 кВ –ын ЦДАШ-5.1 км, 10 кВ –ын ЦДКШ-0.18 км, 0.4 кВ –ын ЦДКШ-0.7 км, 0.4 кВ–ын ЦДСШ-27.6 км, ухаалаг тоолуур-1254 ширхэгийг шинээр суурилуулсан. Улсын комисс 2023 оны 08 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төслийн талбайд ажиллаж, байнгын ашиглалтанд хүлээн авав.