ДЭЛХИЙН БАНКНЫ “ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСӨЛ-2”-ЫН АЖЛЫН ЯВЦ

Монгол улсын Засгийн газраас 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон Улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл”-ийг 2017 оны 5-р сарын 31-ний өдөр Улсын Их Хурлын чуулганаар соёрхон батлаж, Дэлхийн банкны хөгжлийн ассоциацитай байгуулах “Эрчим хүчний төсөл-2’’-ын санхүүжилтийн хэлэлцээрт Сангийн яамны сайд 2017 оны 07-р сарын 06-нд гэрээнд гарын үсэг зурсанаар төслийн эхлэл тавигдсан.

Төслийн зорилго: Эрчим хүчний салбар, бүс нутгийн цахилгаан хангамжийг сайжруулах зорилгоор түгээх компаниудын эрчим хүчний алдагдлыг бууруулж, эдийн засгийн чадавхыг сайжруулах, техникийн аюулгүй найдвартай ажиллагааг хангах.

Дэлхийн банкнаас санжүүжигдэх “Эрчим хүчний төсөл-2’’-ын хүрээнд БЗӨБЦТС ТӨХК-д 12,583 сая ам.долларын эргэн төлөгдөх хөнгөлөлттэй зээлийн нөхцөлтэйгээр төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

“Эрчим хүчний төсөл-2”-ын хүрээнд Улаанбаатар хотын Багануур дүүрэг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд сум, Дундговь аймгийн Сайнцагаан сум, Хэнтий аймгийн Хэрлэн сум, Бор-Өндөр сум нийт 7 обьектод хэрэгжинэ.

Эрчим хүчний төсөл-2”-ын хүрээнд:

  • 324,84 км урт 0.4 кВ-ын ЦДАШ
  • 7,74 км урт 0.4 кВ-ын ЦДКШ
  • 86,04 км урт 6-10 кВ-ын ЦДАШ
  • 28,57 км урт 6-10 кВ-ын ЦДКШ
  • 17 иж бүрэн агаарын болон хаалттай дэд станц
  • 46 дэд өртөөнд 10/0.4 кВ-ын хүчний трансформатор суурилуулах
  • Аж ахуйн нэгж дэд станцын 2669 шиирхэг 3 фазын тоолуур, 503 ширхэг гүйдлийн трансформатор
  • 30047 ширхэг 1 фазын ухаалаг тоолуур, 326 ширхэг өгөгдөл цуглуулагч,
  • 2 иж бүрэн 6 кВ-ын хаалттай хуваарилах байгууламж, шинэчлэх, шинээр барих
  • 35/6 кВ-ын Өвөршанд дэд станцын хүчдэлийн түвшинг өөрчилж 35/10 кВ-ын хүчдэлийн түвшинд шилжүүлэх, трансформаторын чадлыг нэмэгдүүлэх, бусад тоноглолыг шинэчлэх ажлууд хийгдэнэ.

Төслийн хэрэгжилт:

  1. Дорноговь аймаг, Сайншанд суманд 35/6 кВ-ын Өвөршанд дэд станцын хүчдлийн түвшинг өөрчилж, 35/10 кВ-ын дэд станц болгож, 1*10 МВА трансформаторын чадлыг нэмэгдүүлэх, бусад тоноглол бүрэн шинэчлэх ажил. Гэрээний дугаар: W-NCB-A-3-А – Дэлхийн банкны зээлээр “Да хот” ХХК-тай 2019 оны 08-р сарын 22-ны өдрөөс 2020 оны 06-р сарын 21-ний өдөр ашиглалтад оруулахаар 1.2 тэрбум төгрөгийн барилга угсралтын ажлын гэрээ байуулсан. – 35 кВ-ын ил хуваарилах байгууламжид SFZ11-35/10 кВ-ын 10 МВА чадалтай хүчний трансформатор, ZW7-40.5 маркын вакуум таслуур, хүчдлийн трансформатор, гал хамгаалагч, цэнэг шавхагч, газардуулгын хутга бүхий гар болон автомат удирдлагатай хуурай салгуурыг суурилуулсан. – 10 кВ-ын хаалттай хуваарилах байгууламжид 10 кВ-ын вакуум таслуур реле хамгаалалт бүхий иж бүрэн ячейк 15 ширхэг, реле хамгаалалт дохиолол, хяналт удирдлагын иж бүрэн тоног төхөөрөмж, хувьсах болон тогтмол гүйдлийн дотоод хэрэгцээний тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан. – Ажлын гүйцэтгэл 100%. Барилга угсралтын ажлын гэрээний дагуу 100%-ийн санхүүжилт хийгдсэн. Улсын комисс ажиллаж хүчдэлд залгасан, хэвийн ажиллаж байна.
  2. Багануур дүүргийн төвийн 6-0.4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил. Гэрээний дугаар: W-NCB-A-14-1. – Дэлхийн банкны зээлээр “Бридж констракшн” ХХК-тай 2019 оны 03-р сарын 29-ний өдрөөс 2020 оны 09-р сарын 28-ны өдөр ашиглалтад оруулахаар 3.5 тэрбум төгрөгийн барилга угсралтын ажлын гэрээ байуулсан. – 6/0,4 кВ-ын дэд станц 1 ш шинээр барьж, 6 кВ-ын агаарын болон кабель шугам 10,4 км барьж, 0.4 кВ-ын агаарын болон кабель шугам 84,5 км-ийг шинээр барьж дууссан. – Төслийн хүрээнд тоолуур нийлүүлэгдээгүй тул гэр хорооллын хэрглэгчдэд 4155 ш ухаалаг тоолуур суурилуулах, орон сууцны хэрэглэгчдэд 3910 ш ухаалаг тоолуур суурилуулах, аж ахуйн нэгжийн хэрэглэгчдэд 623 ш ухаалаг тоолуур суурилуулах ажлууд хүлээгдэж байна. – Ажлын гүйцэтгэл 89%. Барилга угсралтын ажлын гэрээний дагуу 80%-ийн санхүүжилт хийгдсэн.
  3. Говьсүмбэр аймгийн төвийн 6-0.4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил. Гэрээний дугаар: W-NCB-A-14-2. 4 – Дэлхийн банкны зээлээр “Энерготех сервис” ХХК-тай 2019 оны 01-р сарын 30-ны өдрөөс 2020 оны 03-р сарын 30-ны өдөр ашиглалтад оруулахаар 1.44 тэрбум төгрөгийн барилга угсралтын ажлын гэрээ байуулсан. – 6/0,4 кВ-ын дэд станц 3 ш шинээр барьж, 6 кВ-ын агаарын болон кабель шугам 16,5 км, 0.4 кВ-ын агаарын болон кабель шугам 23,7 км-ийг шинээр барьж дууссан. – Төслийн хүрээнд тоолуур нийлүүлэгдээгүй тул гэр хорооллын хэрглэгчдэд 1490 ш, орон сууцны хэрэглэгчдэд 1411 ш, аж ахуйн нэгжийн хэрэглэгчдэд 225 ш ухаалаг тоолуур суурилуулах ажлууд хүлээгдэж байна. – Ажлын гүйцэтгэл 92.7%. Барилга угсралтын ажлын гэрээний дагуу 80%-ийн санхүүжилт хийгдсэн.
  4. Дундговь аймгийн төв Сайнцагаан сумын 6-0,4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил. Гэрээний дугаар: W-NCB-A-20. – Дэлхийн банкны зээлээр “Проект ватт” ХХК-тай 2020 оны 11-р сарын 06-ний өдрөөс 2022 оны 04-р сарын 30-ны өдөр ашиглалтад оруулахаар 3.321 тэрбум төгрөгийн барилга угсралтын ажлын гэрээ байуулсан. – Улаан шугам тавьж, ажлын талбайг хүлээлцсэн. Барилга угсралтын ажлын талбайд кэмп байгуулах, бараа материал, машин механизмын татан авалт хийгдсэн. – Барилга угсралтын ажил эхэлсэн. 1201 ш төмөр бетон тулгуур босгосон. – Ажлын гүйцэтгэл 12%. Барилга угсралтын ажлын гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийн 20%-ийн санхүүжилт хийгдсэн. Ажил үргэлжилж байна.
  5. Дорноговь аймгийн төв Сайншанд сумын 10-0,4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил. Гэрээний дугаар: W-NCB-A-21. – Дэлхийн банкны зээлээр “Биндэгноров” ХХК-тай 2020 оны 11-р сарын 06-ны өдрөөс 2022 оны 04-р сарын 30-ны өдөр ашиглалтад оруулахаар 3.047 тэрбум төгрөгийн барилга угсралтын ажлын гэрээ байуулсан. – Улаан шугам тавьж, ажлын талбайг хүлээлцсэн. Бараа материалын худалдан авалт хийгдэж байна. Аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу зорчих хөдөлгөөнийг хаасан тул барилга угсралтын ажил хүлээгдэж байна. – Ажлын гүйцэтгэл 13%. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийн санхүүжилт авахаар хүсэлт гаргасан. Ажил үргэлжилж байна.
  6. Дорноговь аймгийн Замын Үүд сумын 10-0,4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил. Гэрээний дугаар: W-NCB-A-22. – Дэлхийн банкны зээлээр “Саруул өргөө констракшн” ХХК-тай 2020 оны 11-р сарын 06-ны өдрөөс 2022 оны 04-р сарын 30-ны өдөр ашиглалтад оруулахаар 1.413 тэрбум төгрөгийн барилга угсралтын ажлын гэрээ байуулсан. – Улаан шугам тавьж, ажлын талбайг хүлээлцсэн. Барилга угсралтын ажлын талбайд кэмп байгуулах, бараа материал, машин механизмын татан авалт хийгдсэн. – Барилга угсралтын ажил эхэлсэн. Завсарын болон тулаастай 47 ш тулгуур босгосон. – Ажлын гүйцэтгэл 17%. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийн 20%-ийн санхүүжилт хийгдсэн. Ажил үргэлжилж байна.
  7. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 10-0,4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил. Гэрээний дугаар: W-NCB-A-24. – Дэлхийн банкны зээлээр “Мон-Энержи корпораци” ХХК-тай 2020 оны 12-р сарын 21-ний өдрөөс 2022 оны 06-р сарын 30-ны өдөр ашиглалтад оруулахаар 1.571 тэрбум төгрөгийн барилга угсралтын ажлын гэрээ байгуулсан. – Улаан шугам тавьж, ажлын талбайг хүлээлцсэн. Барилга угсралтын ажлын талбайд кэмп байгуулах, бараа материал, машин механизмын татан авалт хийгдэж байна. Цар тахлын үед авах арга хэмжээний дагуу 2021.04.04-ний өдрийг хүртэл тусгаарлалтад байрласан. 2021.04.05-ны өдрөөс барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. – Ажлын гүйцэтгэл 30.1%. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийн 20%-ийн санхүүжилт хийгдсэн. Ажил үргэлжилж байна.

Эрчим хүчний барилга угсралтын ажлын зургуудаас