- “Багануур дүүргийн 0,4-6 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил”-ыг “Бридж констракшн” ХХК гүйцэтгэж байна. Ажлын явц 80 хувьтай, 0,4 кВ-ын ЦДАШ-ын ажил бүрэн дууссан. 6 кВ-ын ЦДКШ-ын ажил дуусах шатандаа явж байна. Одоогоор тоолуур нэгтгэлийн щит монтажлах ажил, ЦДКШ-ын муфьт хийх, тэмдэг тэмдэглэгээ хийх ажлууд явагдаж байна.
- “Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 0,4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил”-ыг “Энерготех сервис” ХХК гүйцэтгэж байна. Ажлын явц 85 хувьтай, Тоолуур нэгтгэлийн щит угсрах, айл өрхийг ухаалаг тоолуурт холбох, орон сууцны тоолуур нэгтгэлийн щитний ажлуудаас бусад ажил бүрэн хийгдэж, дуусан байна.
- Дорноговь аймгийн Сайншанд сумын 35/6 кВ-ын Өвөршанд дэд станцын хүчдэлийн түвшинг 35/10 кВ болгох, трансформаторын чадлыг 1*10000 кВА болгож, бусад тоноглолыг шинэчлэх ажлыг Дахот ХХК гүйцэтгэж, 2020 оны 7-р сарын 12-ны өдөр техникийн комисс ажиллаад байна.