Үйл явдал

Замын-Үүд суманд “ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ” барилгын шав тавих ёслол боллоо.

БЗӨБЦТС ТӨХК 2021-2022 он дамжин хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд  Дорноговь  цахилгаан түгээх сүлжээ салбарын Замын-Үүд суманд “ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ” барилгыг SMART ENTERPRISE ХХК барьж ашиглалтанд хүлээн өгнө.  БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ  2022 оны 03 дугаар сарны 10-ны өдрийн билэгт сайн өдөр боллоо.

Дэлхийн банкны төсөл – Хэнтий аймгийн төв Хэрлэн сум

Хэнтий аймгийн Өндөрхаан хотын нам хүчдлийн сүлжээг бүрэн шинэчлэх ажлыг “Алтай трест” ХХК хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байна. Хэнтий аймаг нь Төвийн эрчим хүчний системд 1997 онд холбогдсоноос хойш 24 жилийн дараа иж бүрэн шинэчлэгдэх гэж байна. Гэрээт ажлын хүрээнд 101.44 км урттай 0.4 кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгууртай, СИП дамжуулагчаар солих, тоолуур нэгтгэлийн …

Дэлхийн банкны төсөл – Хэнтий аймгийн төв Хэрлэн сум Read More »

Техникийн комисс Говьсүмбэр аймагт ажиллав.

ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргийн А/81 тоот тушаалын дагуу Говьсүмбэр аймгийн төвд 2021 оны 08 дугаар сарын 30-наас 2021 оны 09 дүгээр сарын 02-ны хооронд W-NCB-A-14-2 тоот гэрээний дугаартай “Энерго Тех сервис” ХХК-ийн гүйцэтгэж буй 6-0.4 кВ-ын сүлжээг шинэчлэх төслийн ажилд техникийн комисс ажиллав. Техникийн комиссийн гишүүд үүрэг даалгавар өгч ажилласан.

“МОНГОЛЫН ЗАЛУУ ИНЖЕНЕРҮҮДИЙН ХОЛБОО” ТББ

Тус холбоо 2020.01.21 үүсгэн байгуулагдаж, анхдугаар чуулганаа 2020 оны 09 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав. Чуулганд 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл 256 залуу инженерүүд оролцов. Анхдугаар чуулганаар Удирдах зөвлөл болон, бүтэц зохион байгуулалтыг танилцуулж, аймаг, дүүргийн салбар зөвлөлд гэрчилгээ, тамга тэмдэгийг нь гардуулж, инноваци, хөгжлийн чиглэлээр 3 илтгэл, 40 гаруй ИТА …

“МОНГОЛЫН ЗАЛУУ ИНЖЕНЕРҮҮДИЙН ХОЛБОО” ТББ Read More »

Хангах үйл ажиллагааны хэсгийн өргөтгөсөн шуурхай хуралдаан

Жил бүр зохион байгуулагддаг компанийн Хангах үйл ажиллагааны хэсгийн өргөтгөсөн шуурхай хуралдааныг СХҮАХ дэд захирал Ж.Ганбаатар, компанийн Хангах үйл ажиллагаа хариуцсан бодлогын хэлтэс, Багануур ЦТСС, Хэнтий ЦТСС, Говьсүмбэр ЦТСС, Дорноговь ЦТСС, Дундговь ЦТСС-уудын Хангах үйл ажиллагаа хариуцсан менежерүүдийн бүрэлдэхүүнтэйгээр 2020 оны 09 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уг шуурхай хуралдаанаар 2021 оны худалдан авах …

Хангах үйл ажиллагааны хэсгийн өргөтгөсөн шуурхай хуралдаан Read More »

БЗӨБЦТС ТӨХК-Н АЖЛЫН БАЙРАНД ХИЙСЭН ОСОЛ ЭСЭРГҮҮЦЭХ ДАСГАЛ, ЭЭЛЖИТ БУС ЗААВАРЧИЛГАА

Гүйцэтгэх захирлын өгсөн үүрэг даалгаврын дагуу Компанийн шуурхай ажиллагаа, шуурхай үйлчилгээ засварын ажилтнуудад Эрчим хүчний салбарт гарсан ослуудын нөхцөл байдалтай уялдуулан хэлэлцүүлэг хийх байдлаар ажиллагсадыг болзошгүй осол, аваарийн үед яаралтай дүн шинжилгээ хийх, осол аваарийг шуурхай устгах, удирдах чадварыг эзэмшүүлэх зорилгоор осол эсэргүүцэх дасгалыг бүх салбарын зангилаа дэд станцуудад зохион байгуулсан. Д/д Салбар Огноо Тоо …

БЗӨБЦТС ТӨХК-Н АЖЛЫН БАЙРАНД ХИЙСЭН ОСОЛ ЭСЭРГҮҮЦЭХ ДАСГАЛ, ЭЭЛЖИТ БУС ЗААВАРЧИЛГАА Read More »