Үйл явдал

‘ЭХТ-2’-ын техникийн хяналт

“Эрчим хүчний төсөл-2”-ын хүрээнд тус компанид хэрэгжиж буй нам хүчдлийн сүлжээг шинэчлэх ажил хийгдэж байна. Төслийн хүрээнд “Мон-Энержи Корпораци” ХХК, “Биндэгноров” ХХК, “Саруул Өргөө Корпораци” ХХК-иудын хийж байгаа Эрчим хүчний барилга угсаралтын ажлын явцыг Эрчим хүчний төсөл-2, Төслийн нэгж, гүйцэтгэгч, зургийн компаниийн төлөөлөлөөс бүрдсэн бригад  2022 оны 11 дүгээр сарын 07-ноос- 2022 оны 11 дүгээр …

‘ЭХТ-2’-ын техникийн хяналт Read More »

“Саруул Өргөө констракшн”  ХХК-ийн барилга угсралтын ажилд тооллого хийв.

2022 оны 09 дүгээр сарын 27-ноос 2022 оны 10 дугаар сарын 01-ны хооронд  Дорноговь аймгийн Замын-Үүд суманд  W-NCB-A-22  дугаартай гэрээний дагуу 10/0.4 кВ-ын шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэж буй “Саруул Өргөө констракшн” ХХК-ийн эрчим хүчний барилга угсралтын ажилд хяналтын 80%-ийн тооллогыг Салбарын дарга Д.Чинтогтохоор ахлуулсан тооллогын комиссын гишүүд төслийн талбайд ажиллаж тооллогыг зохион байгуулж ажилласан.

Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн ажлын томилолт

Украйны иргэн Андрей Михнев 2019 оны 4 сарын 1-нээс эхлэн Дэлхийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байна. Ноён Михнев нь Монгол дахь хамтрагч талуудтай Дэлхийн Банкны бодлогын хэлэлцүүлэг болон хэрэгжиж буй хөтөлбөрүүдийг удирдан ажиллаж байгаа юм. Эрчим хүчний салбарт “Эрчим хүчний төсөл-2” хэрэгжиж байгаа болно. Дорноговь аймагт албан томилолтоор ажиллахдаа тус компанид хэрэгжиж …

Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн ажлын томилолт Read More »

Шуурхай ажиллагааны ажилтнуудад ажлын байрны биет дасгал, сургалт зохион байгуулагдлаа

35/6кВ Цэнхэрмандал дэд станцад компани болон Багануур салбарын шуурхай ажиллагааны ажилтнуудын дунд сэлгэн залгалтын үлгэрчилсэн программ шинэчлэгдсэнтэй холбогдуулан ажлын байрны биет дасгал, сургалт батлагдсан удирдамжийн дагуу амжилттай зохион байгуулагдлаа.

“ЭРҮҮЛ АГААР-ИДЭВХИТЭЙ ХӨДӨЛГӨӨН” УУЛАНД АЛХАХ ӨДӨРЛӨГ БОЛОВ.

Тус компанийн Залуучуудын зөвлөл, ҮЭХ хамтран 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ажиллагсадынхаа дунд ууланд алхах, ууланд алхахын ач тусыг таниулах арга хэмжээ зохион байгуулав. Тус өдөрлөгт компанийн хэлтэс, албадын ажиллагсад өргөнөөр хамрагдаж, нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрөөв.

110/10 кВ Чөлөөт бүс дэд станц байнгын ажиллагаанд оров.

2019 онд Монгол улсын ЗГ-ын тогтоолоор тус компани 110 кВ-ын Чөлөөт бүс дэд станцыг хүлээж авсан. Түүнээс хойш ашиглалтын түвшинг дээшлүүлэх ажлыг гүйцэтгэгч компаниар хийлгэн, 2022 оны 05 дугаар 06,07-ны өдрүүдэд байнгын ажиллагаанд оруулж байна. Энэхүү ажлыг Компанийн удирдлага, ШҮГХ, ЗУРХААлба, Дорноговь салбарын хамт олон түргэн шуурхай зохион байгуулав. Талархал илэрхийлье.