“ЭРҮҮЛ АГААР-ИДЭВХИТЭЙ ХӨДӨЛГӨӨН” УУЛАНД АЛХАХ ӨДӨРЛӨГ БОЛОВ.

Тус компанийн Залуучуудын зөвлөл, ҮЭХ хамтран 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ажиллагсадынхаа дунд ууланд алхах, ууланд алхахын ач тусыг таниулах арга хэмжээ зохион байгуулав. Тус өдөрлөгт компанийн хэлтэс, албадын ажиллагсад өргөнөөр хамрагдаж, нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрөөв.

110/10 кВ Чөлөөт бүс дэд станц байнгын ажиллагаанд оров.

2019 онд Монгол улсын ЗГ-ын тогтоолоор тус компани 110 кВ-ын Чөлөөт бүс дэд станцыг хүлээж авсан. Түүнээс хойш ашиглалтын түвшинг дээшлүүлэх ажлыг гүйцэтгэгч компаниар хийлгэн, 2022 оны 05 дугаар 06,07-ны өдрүүдэд байнгын ажиллагаанд оруулж байна. Энэхүү ажлыг Компанийн удирдлага, ШҮГХ, ЗУРХААлба, Дорноговь салбарын хамт олон түргэн шуурхай зохион байгуулав. Талархал илэрхийлье.

Эрүүл агаар – Идэвхитэй хөдөлгөөн

“ЭРҮҮЛ АГААР-ИДЭВХИТЭЙ ХӨДӨЛГӨӨН” УРИАЛГАД НЭГДЭЖ, АЛХАЦГААЯ БЗӨБЦТС ТӨХК-ийн хамт олон 7 хоног бүрийн Баасан гарагийг автомашингүй өдөр болгон явган алхаж байна. Бусад ААНБ-уудыг ч “Эрүүл агаар-Идэвхтэй хөдөлгөөн” уриалгад нэгдэж, алхахыг уриалж байна. #ЭРҮҮЛ_АГААР #ИДЭВХТЭЙ_ХӨДӨЛГӨӨН

Дэлхийн банкны хөнгөлттэй зээлээр Багануур, Говьсүмбэр,Хэнтийд 6 кВ хаалттай хуваариалах байгууламж барих ажил эхэллээ.

Багануур, Говьсүмбэр, Хэнтий аймагт  6 кВ-ын хуваарилах байгууламж барих ажлыг G-NCB-A-25  гэрээний дугаартай “ЧИНБАТ” ХХК гүйцэтгэхээр 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Говьсүмбэр салбарт аймгийн газрын даамал н.Ганзориг, Авторын хяналт тавих  “Шугам” ХХК, ашиглагч БЗӨБЦТС ТӨХК, Говьсүмбэр салбарын хамт олон байлцуулан эрчим хүчний барилга угсралтын ажлын улаан шугамыг татаж, ажлыг эхлүүлэв. Говьсүмбэрт: Хэнтийд: Аймгийн …

Дэлхийн банкны хөнгөлттэй зээлээр Багануур, Говьсүмбэр,Хэнтийд 6 кВ хаалттай хуваариалах байгууламж барих ажил эхэллээ. Read More »

БЗӨБЦТС ТӨХК ШУТИС-ийн Эрчим хүчний сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

“Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуультай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.Энэхүү санамж бичгийн хүрээнд Багануур дүүрэгт сургалтын төв байгуулах, үйлдвэрлэл дээр ажиллаж буй инженер, техникийн ажилтнуудын мэдлэг, боловсролыг дээшлүүлэх , багшлах боловсон хүчнийг үйлдвэрлэл дээр дадлагажуулах, ур чадварыг нэмэгдүүлэх болон эрдэм шинжилгээний хамтарсан судалгаа, хурал, хэлэлцүүлэг, өдөрлөг зохион байгуулах, …

БЗӨБЦТС ТӨХК ШУТИС-ийн Эрчим хүчний сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Read More »

БЗӨБЦТС ТӨХК Юнивишн ХХК хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит компани Юнивишн ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Санамж бичгийн хүрээнд үйлчлэх хүрээний 7 байршлийн нутаг дэвсгэрт гэр хорооллийн хэрэглэгчдэд шилэн кабелийн сүлжээ байгуулах, гэр хорооллын өрх, албан байгууллагад юнивишнийн олон суваг дамжуулах үйлчилгээ, өндөр хурдны интернетийн үйлчилгээ, суурин утасны үйлчилгээ хүргэхэд хамтран ажиллах болно.