Эрчим хүч төсөл 2 -ын ажлын явц

2021 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын Багануур дүүргийн 4-р хорооны Жаргалант, Байдлаг, Рашаант, Тогос-уул хэсгийн гэр хорооллын айл өрхүүдийн 1 фазын 1083 ширхэг тоолуур, 3 фазын 13 ширхэг тоолуур, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Цахиурт, Өлзийт, Баянбулаг, Хэрлэн, Төгрөг, 6 байшин хэсгийн айл өрхүүдийн 284 ширхэг тоолууруудыг тус тус суурилуулж, ухаалаг тоолуурын системд холбох ажил хийгдсэн байна.

Хэрэглэгч та стандартын шаардлага хангасан цахилгаан дамжуулах кабель утсыг хэрэглээрэй.