Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6-0.4 кВ-ын нам хүчдлийн түгээх сүлжээг шинэчлэх сайжруулах ажлыг “Мон-Энержи Корпораци” ХХК 1,571,3 сая.төгрөгийн төсөвт өртөгтэйгээр, W-NCB-A-24 дугаартай гэрээг 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр ЭХЯ-тай гэрээ байгуулан ажлыг хийж гүйцэтгэсэн. 2023 оны 03 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд ЭХ-ний Сайдын А/43 тоот тушаалын дагуу улсын комисс төслийн талбайд ажиллаж байнгын ашиглалтанд хүлээн авсан.