Төслийн ажил – Техникийн хяналт, тооллого
Дорноговь аймгийн төв Сайншанд суманд “Биндэгноров” ХХК 0.4-10 кВ-ын, Дундговь аймгийн төв Сайнцагаан суманд “Проект Ватт” ХХК 0.4-6 кВ-ын сүлжээг шинэчлэх ажлыг тус тус хийж гүйцэтгэж байна.
Дорноговь аймгийн төв Сайншанд суманд “Биндэгноров” ХХК 0.4-10 кВ-ын, Дундговь аймгийн төв Сайнцагаан суманд “Проект Ватт” ХХК 0.4-6 кВ-ын сүлжээг шинэчлэх ажлыг тус тус хийж гүйцэтгэж байна.
2021 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын Багануур дүүргийн 4-р хорооны Жаргалант, Байдлаг, Рашаант, Тогос-уул хэсгийн гэр хорооллын айл өрхүүдийн 1 фазын 1083 ширхэг тоолуур, 3 фазын 13 ширхэг тоолуур, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Цахиурт, Өлзийт, Баянбулаг, Хэрлэн, Төгрөг, 6 байшин хэсгийн айл өрхүүдийн 284 ширхэг тоолууруудыг тус тус суурилуулж, ухаалаг тоолуурын …
2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ЭХЯ-ны Эрчим хүч төсөл-2 хүрээнд Улаанбаатар хотын Багануур дүүрэгт W-NCB-A-14-2 гэрээний дугаартай Бридж ХХК-ийн гүйцэтгэж буй ажлыг Гүйцэтгэх захирал Н.Мөнгөнхөлөгтөд газар дээр нь төслийн хамт олон танилцуулав. Өнөөдрийн байдлаар 1 фазын ухаалаг тоолуур 452 ш гэр хороололын хэсэгт суурилуулж, системд холбох ажил хийгдсэн.
Дэлхийн банкны санхүүжилтээр W-NCB-A-24 гэрээний дугаартай “Мон-Энержи” ХХК-ийн гүйцэтгэж буй Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд хэрэгжиж байгаа төслийн ажлын явцын хяналт шалгалт болон гүйцэтгэлийн ажилд тооллого хийх ажлыг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 201 оны 07 дугаар сарын 05-ны хооронд тус компанийн төслийн нэгж болон ажлын хэсгийн хамт олон газар дээр нь шалгаж, акт …
Манай компанид “Эрчим хүчний төсөл – 2” төслийн хүрээнд G-ICB-A-16-2 дугаартай 1 болон 3 фазын ухаалаг тоолуур нийлүүлэх ажил хийгдэж байна. БНХАУ-ын SHENZHEN CLOU ELECTRONICS CO.LTD компанийн мэргэжилтэнгүүд ирж 3 өдрийн сургалтыг Багануур дүүрэгт зохион байгуулав. Сургалтанд компанийн нийт 43 ажилтан хамрагдав.
“Эрчим хүчний төсөл-2”-ын хүрээнд Улаанбаатар хотын Багануур дүүрэг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд сум, Дундговь аймгийн Сайнцагаан сум, Хэнтий аймгийн Хэрлэн сум, Бор-Өндөр сум нийт 7 обьектод хэрэгжинэ.